Шууд Chart

Зам тээврийн осолд найман хүүхэд өртжээ

2016-09-01 13:25:35

Өнгөрөгч өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 395 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 308 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 20 бүртгэгдэж, 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч хоёр байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны гурван хүүхэд, сургуулийн насны таван хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Кристал тауны гарц замд Jeep Grandcheroxee авто машины жолооч нь явган зорчигч У-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

2. БГД-ийн нутаг "Өргөө" кино театрын хойд замд амины N.Sunny маркийн авто машины жолооч Ө нь ганцаараа явж байсан, явган зорчигч 6 настай Д-г мөргөж гэмтээсэн.

3. БЗД-ийн нутаг Дарь-Эхийн 1-р гудамжинд T.Prius маркийн авто машины жолооч Б нь ганцаараа явж байсан явган зорчигч, 5 настай Т-г мөргөж гэмтээсэн.


Зам тээврийн осолд найман хүүхэд өртжээ  
Үзсэн: 1429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй