Шууд Chart

БХЯ цөмийн технологийн талаар мэдээлэл сонслоо

2013-10-17 12:51:49

Батлан хамгаалах яам цаг үеийн болон нийгмийн тулгамдсан асуудал,  техник технологийн дэвшил, дэлхийн улс төрийн байдал, чиг хандлагын талаар сонсгодог ээлжит “Мэдээллийн цаг”-аараа цөмийн технологийн талаархи ойлголтыг нэмэгдүүллээ. Өнөөдөр БХЯ-ны хүсэлтээр Цөмийн энергийн төвийн газрын дарга М.Чадраабал, хуулийн хэлтсийн дарга Б.Мягмаржав, улсын байцаагч Т.Байгаль нар ирж, монгол дахь цөмийн технологийн хэрэглээ, үр ашигтай хийгээд айдас дагуулсан ойлголт, асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин, сүүлийн үед баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагын талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэргэжилтнүүд “НҮБ-аас Монгол улсыг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж, мөн Монгол улсын ерөнхийлөгч цөмийн хаягдлыг хориглосон зарлиг гаргасан өнөөгийн нөхцөлд бид цөмийн технологийн үр ашигтай талыг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж байна. Хайгуул, ашиглалтын өрөмдлөг, бодисын анализ хийх, газрын ховор элемент судлах,  мал, амьтны өсөлтийг түргэсгэх, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, хортон шавьжийг устгах өндөр үр ашигтай бүтээгдэхүүн гаргах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургамлын үржил шим, генетикийг сайжруулах, дуран, рентген, томографи, зөөлөн эдийн оношлогоо, туяа эмчилгээ, нарийвчилсан бусад оношлогоо шинжилгээ гэх мэтээр энэхүү технологийн дэвшлийг өргөнөөр ашиглаж байна. Цаашдаа хямд, найдвартай эрчим хүч үйлдвэрлэх, атомын цахилгаан станц барих талаархи судалгааны ажил хийж байна. Түүнчлэн  Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт сум нэвтэрдэггүй хамгаалалт, хайгуул, оношлогооны чиглэлээр ч цөмийн технологийн үр ашгийг хүртэж болох талаар” мэдээлэл хүргэсэн юм.
 
Нийтэлсэн: Б.Баярт

БХЯ цөмийн технологийн талаар мэдээлэл сонслоо  
Үзсэн: 2017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй