Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон нийслэл рүү чиглэсэн бусад замууд дээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.
Орон нутагт тарваган тахал гарах эрсдэлтэй болон малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотыг тойрсон бүх хяналтын цэгүүд болон нийслэл рүү чиглэсэн бусад замууд дээр цагдаагийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн, 24 цагийн хяналт, шалгалт хийж ажиллаж байна.
Мөн гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх тээврийн хэрэгслээр малын гоц халдварт шүлхий өвчин газар авч халдварлаж мэдэх юм.
Иймд нийслэлийг тойрсон Авто тээврийн шалган бүртгэх товчоодын дэргэд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм.
Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байхыг анхаарна уу.
Малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байхыг анхаарна уу | ||
Үзсэн: 3013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.