Өчигдөр буюу 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр зам тээврийн осолд өртсөн найман хүүхдээс гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байна.
Тиймээс Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7-д заасан /13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх/ заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг, эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ.
Хичээлээ тараад асран хамгаалагчгүй гэртээ харьж явсан 3 хүүхэд осолд өртжээ | ||
Үзсэн: 1252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.