Шууд Chart

Зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгджээ

2016-09-02 12:26:09

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 308 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн нийт 8 дуудлага бүртгэгдсэнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 6 хүүхэд байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1.БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн хойд гарцан дээр T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 8 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн ослын газрыг орхиж явсан.

2.БЗД-ийн нутаг Гэр хорооллын зам, Мэнгэт хүнсний дэлгүүрийн баруун замд T.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй П-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг илрүүлэн жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болно.

Хөдөө орон нутагт:
1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлд 8 дахь км-т S.Musso маркийн авто машин замын хажуу руу онхолдож 45 настай эрэгтэй Т-ийн амь нас хохирсон.


Зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгджээ  
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй