Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 564 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 392 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 26 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 28 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч тав, явган зорчигч нэг байна. Зам тээврийн осолд сургуулийн насны 4 хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Дархан-Сэлэнгийн зам, T.Estima маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 52 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. БЗД-ийн нутаг Монелийн зам, Саруул дэлгүүрийн баруун замд T.Wish маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 6 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт:
1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутагт төв зам дээр H.Sonata маркийн авто машины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад шон мөргөж, зорчигч 34 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирч, нэг хүн гэмтсэн.
2. Төв аймгийн Батсүмбэр сумын 4-р баг, Үдлэг гэх газар асфальтан замд Даюун маркийн дугааргүй мотоциклийн жолооч М нь H.HR-V маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон.
Зам тээврийн ослоор 26 настай эрэгтэй нас баржээ | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.