Шууд Chart

Солонгос дахь Монгол сургууль сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

2013-10-17 15:55:50

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол сургуульд өргөтгөл барих талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг Монгол  сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү  өгсөн юм.

БНСУ-ын Сөүл хот дахь Монгол сургууль нь анх 1999 онд  18 монгол хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан өдгөө 35 ажилтан 83 сурагчтай  хичээллэж байна. Жил ирэх тусам Сөүл хотод амьдрах монгол иргэдийн тоо олширч  сургуулийг өргөжүүлэх шаардлага үүсчээ.  Ингээд  2008 оноос хойш төсвөөсөө хуримтлуулсан 2,8 тэрбум вонын  хөрөнгөөр өргөтгөл барьж эхэлжээ. Барилгыг  энэ оны 4 сараас эхэлсэн бөгөөд 2014 оны хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өргөтгөл ашиглалтад орсноор 1-12 ангийн 300 хүүхэд элсүүлэн суралцуулах боломжтой болох юм.
 Тиймээс Монгол улсаас сурагч солилцооны хөтөлбөрийн дагуу  хүүхэд нэмж элсүүлэх, шинээр багш ажилтан авах зэрг ажлууд хийгдэх юм байна. Тус сургуулийн хичээлийн хөтөлбөр хоёр улсын боловсролын яамны хяналтан дор боловсруулагдаж батлагддаг бөгөөд монгол хүүхдүүдэд эх хэл түүхийн хичээлийг нь түлхүү судлахад анхааран ажилладаг талаараа дурдлаа. Түүнчлэн солонгос хэлний боловсролд  онцгойлон анхаарч, гуравдагч хэл сургах зорилт тавин ажилладаг аж.  Сургуульд хүүхдээ элсүүлэх хүсэлтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар, эцэг эхийн гадаад паспортын хуулбар, сурагчийн хувийн зэрэг материалыг бүрдүүлэн, сургуулийн захиргаанд хандаснаар суралцах эрхээ баталгаажуулах юм.
Дашрамд дурдахад,  өргөтгөлийн нэг турбумын хөрөнгийг тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү хувиасаа гаргаж байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Солонгос дахь Монгол сургууль сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ   
Үзсэн: 5901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-22 20:48
Хобоо барих утасны дугаар бнуу
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-05-04 15:22
sn bnuu yj holbogdox ve holbogdox utas bval ogooch
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-04-05 13:19
холбоо барих зүйл хийвэл илүү хэрэгцээтэй байх
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2014-03-07 08:12
Holbogdoh zuilee helj boloh uu
202.55.180.xxx [202.55.180.xxx] 2014-03-07 08:12
Ene surguulid yaaj surah ve 11dugeer angiasaa orj boloh uu. Tgd tsaashdaa urlagiin surguulid surch boloh uu? Holbogdoh yamar negen zuilee ogooch?
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-17 21:49
haana handah ve

Бидэнтэй нэгдээрэй