![](/uploads/201310/news/thumb/b42afbea111f6b51381738cfc4b0abcf_x3.jpg)
Сүүлийн үед нийгмийг цочоосон аймшигт гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа талаар мэдээллүүд ар араасаа гарч иргэдийг түгшээх болов. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Цагдаагийн байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй явуулдаг бөгөөд энэ онд есөн хэрэг илрүүлэн шалгаж байна. Харин сүүлийн үед цацагдаад байгаа хүүхдийн бөөрийг авч цогцсыг нь жалганд хаяжээ гэх мэдээлэл ор үндэслэлгүй юм. Монголд эд эрхтэн хулгайлагдсан гэмт хэрэг бүртгэгдээгүй. Мөн саяхан 60 дугаар сургууль дээр хутга барьсан хүн бусдын биед халдлаа гэсэн мэдээлэл ч бас ташаа байсан. Ийм зохиомол мэдээлэл нийгэмд цацаж байгаа нь иргэдийг айдас түгшүүрт автуулахаас гадна гэмт хэргийг сурталчлах хэлбэр болоод байна" гэж мэдэгдлээ.
Зохиомол мэдээлэл нь гэмт хэргийг сурталчлах хэлбэр болж байна | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.