
Засгийн газраас өнөөдөр төсвийн тодотголд багтсан найман татвар нэмэгдүүлэх асуудлыг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Учир нь МАН-ын бүлэг татвар нэмэх асуудал ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас энэ асуудлаа эргэн харах шийдвэрийг гаргаад байсан юм.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.
Засгийн газраас 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс, 150 ам метрээс дээш байрнаас, авто машины цилиндрийн багтаамж 4500-гаас дээш бол зэрэг найман төрлийн татвар авахаар хуулийн төсөл өргөн бариад байсан юм.
Найман төрлийн татвар нэмэх бүх заалтыг буцаахаар боллоо | ||
Үзсэн: 2556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.