Монгол үндэсний дуу хуурыг дэлхийд түгээж байгаа уран бүтээлчдийг онцлон та бүхэндээ танилцуулж байна. Хэдийгээр бид өөр, өөр улсад аж төрж байгаа ч биднийг ардын урлаг маань нэгтгэж Монгол хэмээн дэлхийд алдаршуулдаг билээ.
- Монгол Улсын “Арга билэг” хамтлаг ардын хөгжмийг сонгодог жаззтай хослуулан уран бүтээлээ туурвидаг
- Монгол Улсын “Жонон” хамтлаг үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжмийн шинэ төрөл хэлбэртэй хослуулан уран бүтээлээ туурвидаг
- Монгол Улсын "Домог" хамтлаг язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож Гран при шагнал хүртсэн
- Монгол Улсын “Хөсөгтөн “хамтлаг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид
- Монгол Улсын "Алтан ураг" Ардын хөгжимийг рок урсгалтай хослуулан уран бүтээлээ туурвидаг
- Монгол Улсын “Эгшиглэн” хамтлаг ХБНГерман улсад ажиллаж, амьдран уран бүтээлээ туурвиж яваа
- Өвөр Монголын “Анд” хамтлаг
- Халимаг улсын “Ерөөл” хамтлаг
- Дээд Монгол Хөх нуурын “Хаяа” хамтлаг (HAYA band)
- Буриад улсын дуучин Намгар Лхасаранов монгол ардын хөгжимтэй Монгол, Буриад ардын дуу дуулдаг
- Өвөр Монголын “Хангай” хамтлаг (Hanggai band) монгол дуунуудыг шинээр найруулан дуулсан
- Тува улсын “Хуун Хуур Ту” хамтлаг (Хvн Хvртv)
Монгол үндэсний дуу хөгжмөөр дэлхийд танигдсан уран бүтээлчид | ||
Үзсэн: 3838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.