Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэсгэрт есдүгээр сарын 6-ны өдрийн 18 цагийн орчимд үл таних хүн хүүхэд залилан хийж, эд зүйл хулгайлсан байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад 12 настай Д-г гэртээ ганцаараа байхад нь 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн “цагдаагаас явж байна, хулгайн эд зүйлийг авч явж шалгана гэх нэрийдлээр зөөврийн компьютер, савхин хүрэм, “Samsung Galaxy S3” гар утас залилсан хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтнууд мөрдөн шалгаж байна.
Иргэдэд анхаарч сэрэмжлүүлэхэд бага насны хүүхдийг гэрт нь ганцаар үлдээхгүй байх, таньж мэдэхгүй хүнд хаалга тайлж болохгүйг сэрэмжлүүлэх, албаны ажлаар яваа иргэдийн бичиг баримтыг шалгаж байх, сэжиг бүхий этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.
Хүүхэд залилж, эд зүйл хулгайлжээ | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.