Дуурь бүжгийн эрдмийн театрынхан өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж үнэ төлбөргүй тоглолт хийж байна. Америкт сургууль төгсөгчдийн холбоо /МАСА/, "Бид чадна" ТББ-ын дэмжлэгтэйгээр Дуурь бүжгийн эрдмийн театрт тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулж налуу зам хийлгэн хүлээлгэж өгсөн юм. Хүртээмжтэй болсон налуу замаа хүлээн авахдаа Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ийнхүү тоглолт хийж байгаа аж. Тоглолт яг одоо Дуурь бүжгийн эрдмийн театрт болж байна.
Дуурь бүжгийн эрдмийн театрынхан үнэ төлбөргүй тоглолт хийж байна | ||
Үзсэн: 2372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.