Шууд Chart

"Хадны зураг" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

2016-09-07 15:26:30

"Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл, Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын их сургуулийн Умардын үндэстнүүдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран энэхүү хурлыг зохион байгуулсан байна.

Улаанбаатарт хуралдсан гурван орны археологичдын форумын хүрээнд Төв Ази ба Умард Хятадын хадны зургийн судалгааг үндсэн сэдэв болгон авч үзжээ.

Нийтэлсэн: Ч.Энхзул

"Хадны зураг" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо   
Үзсэн: 2273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй