Шууд Chart

Зуслангаас хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

2016-09-07 15:49:03

Нийслэлийн ногоон бүсэд оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас эргүүл, хяналт шалгалтыг 2016 оны зургаадугаар сараас эхлэн 3 сарын хугацаатай зохион явуулж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шадивлан, Зуунмод, Жигжид, Гүнт, Бэлх, Сэлх, Санзай зэрэг 20 гаруй зуслангийн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг шуурхай хүргэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 91 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсний зэрэгцээ иргэдийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан мөрдөн шалгаж байна.

Мөн Нийслэлийн байгаль орчны газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ажлуудыг зохион байгууллаа.

Дээрх ажлуудын үр дүнд нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр, онц, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй байжээ.


Зуслангаас хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй