Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Зуны оюутан тээвэр-2016” арга хэмжээг наймдугаар сарын 1-ний өдрөөс энэ сарын 1-ний өдрийн хооронд зохион явуулжээ.
Арга хэмжээний хүрээнд хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн зургаан жолоочийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж, бусад 156 зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцож, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
“Зуны оюутан тээвэр-2016” арга хэмжээг зохион байгуулав | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.