Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр банкны картны залилангийн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, сүүлийн үед монгол иргэдийн цахим карт дахь мэдээллийг хууль бусаар олж авч гадаад улс орнуудад худалдан авалт хийсэн, гүйлгээ хийсэн хэргүүд ихээр бүртгэгдэх болжээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Б.Баатархүүгийн мэдээлснээр одоогийн байдлаар гэхэд Монгол Улсын 480 гаруй иргэнд 120 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан БНХАУ-ын хоёр иргэнийг шалгаж буй юм байна.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас картаа хаясан тохиолдолд банкинд хандаж хурдан хугацаанд хаалгаж байхыг сануулж байна. Түүнчлэн картаа хүнд хамаагүй өгч явуулахгүй байх, нууц дугаараа өгөхгүй байхаас гадна АТМ-ээс мөнгө авч байх үедээ таны ард нууц үгийг тань харахаар хүн байгаа эсэхийг сайтар анхаарч байхыг сануулав.
Иргэдийн картнаас 120 сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийжээ | ||
Үзсэн: 2379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.