Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 389 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 22 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч байна. Үүнээс зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж “Profection “ цонхны үйлдвэрийн баруун замд S.Istana маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 18 настай эмэгтэй Г, 1 сартай эмэгтэй Х, 4 настай эрэгтэй Б нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн.
2. БЗД-ийн нутаг Хонхорын зам, Эмийн ургамалын хойд замд T.Tercel маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 15 настай эрэгтэй З, 06 настай эрэгтэй З нарын гурван хүн гэмтсэн.
Орон нутагт:
1.Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр "Номгон уулын хөндий" гэх газрын асфальтан замд улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоциклийн жолооч М нь замын хажуу руу онхолдож зорчигч 31 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 30 настай эрэгтэй М гэмтсэн.
2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын "Хүрэн хоолой" гэх газрын асфальтан замд T.Corolla маркийн Ц жолоочтой авто машин замын хажуу руу онхолдож жолооч 57 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирсон байна.
Архангай аймагт зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.