Шууд Chart

"Хүүхэдтэйгээ зочлох өдөрлөг" боллоо

2016-09-12 15:05:14

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, аюулгүй тээвэрлэлт, хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчлах зорилгоор Замын цагдаагийн газар, Global Shapers Community Ulaanbaatar ТББ, Доктор авто сүлжээ хамтран "Амин хариуцлага-Хүүхэдтэйгээ зочлох өдөрлөг"-ийг энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд  зохион байгууллаа.



Өдөрлөгийн үеэр багачуудынхаа дунд "Мини 4 замын уулзвар" хийж байршуулан "ИРЭЭДҮЙН ЖОЛООЧ, ЯВГАН ЗОРЧИГЧ" тэмцээнийг зохион байгуулав. Түүнчлэн "Сайн жолооч" аяныг өрнүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа жолооч нараа хамтрагч байгууллагуудын гарын бэлгээр урамшуулж, бяцхан хүүхдүүд болон эцэг, эхчүүдийн дунд хөгжөөнт, таавар тэмцээн явуулснаас гадна хүүхдийн хамгаалалтын суудлыг хүрэлцэн ирсэн хүмүүст хямдралтай үнээр худалдаалсан байна.

Үүнээс гадна "Замын хөдөлгөөний цагаан толгой" ном, "Хүүхэд зорчиж байна наалт", "Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох гарын авлага", бусад тараах материалыг тараажээ.


"Хүүхэдтэйгээ зочлох өдөрлөг" боллоо  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй