Шууд Chart

Айдсыг мэдрүүлсэн үдшийн шоу удахгүй болно

2013-10-18 09:36:45

Дэлхийн олон улс орон Halloween буюу айдсын баярыг аравдугаар сарын 31-нд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ. Манай улсад ч эл баяр сүүлийн жилүүдэд дэлгэрч, залуусын тэмдэглэн өнгөрүүлэх дуртай арга хэмжээний нэг болоод байгаа юм. Тэгвэл энэ жилийн айдсын баяраар нэгэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

Johnnie Walker болон Galaxy Events нар Halloween партиг толилуулж байгаа аж. Тус хамт олноос тухайн үдэш та бүхэнд гайхамшигтай чимэглэл тохижилт бүхий тансаг орчин болон хамгийн хямд үнээр ооргиналь виски шимэн заал дүүрэн багтай залуусын дунд айдсын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байгаа юм. Мөн энэ үдшийн хамгийн гоё хувцаслалтыг SUPER ШАГНАЛ хүлээж байх аж. Нөгөө талаар Johnnie Walker-оос эхний 200 хүнд болон худалдан авалт тутамд онцгой бэлэг дагалдуулахаар төлөвлөжээ. Хэрвээ эл үдшийн сонирхолтой, гэнэтийн бэлгээр дүүрэн шоунд оролцож, нэг үдшийг сайхан өнгөрөөхийг хүсвэл 88080235 утсаар ширээгээ захиалах боломжтой юм байна. Мөн тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99036775 утсаар авч болох гэнэ.


Зохион байгуулагчдын зүгээс тайзан дээрх галын үзүүлбэр, багт ДИЖИ нарын гайхалтай сейтүүд, шоунд хамрагдсан залуусын дундаас гэнэт айлгах, бүжгийн хамтлагийн үзүүлбэрүүдээр бэлэг барихаас гадна тус үдшийн гайхалтай мэдрэмжээ тусгайлан зассан чимэглэлийн өмнө гэрэл зургаа даруулан мөнхлөх боломжуудыг санал болгож байгаа аж. Тиймээс айдсыг мэдэрч нэг үдшийг мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүссэн залуусыг цаг алдалгүй захиалгаа өгөхийг зохион байгуулагчид сануулж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Айдсыг мэдрүүлсэн үдшийн шоу удахгүй болно  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй