Шууд Chart

Галт зэвсгийн бүртгэл эхэллээ

2013-10-18 09:59:04

Галт зэвсгийн бүртгэлийн ажил энэ сарын 15-ны өдрөөс орон даяар эхэллээ. Иргэд харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлага бөгөөд цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэгдсэн  галт зэвсгүүдээ бүртгэж эхэллээ.  

Түүнчлэн иргэд нуугдмал,бэлгэнд авсан, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэгтэй бол шинээр бүртгүүлэн, харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн хэв журам хамгаалах газарт хандан гэрчилгээ авах боломжтой аж.
 
Манай улсын хувьд 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлийн хугацаанд  илэрсэн гэрчилгээгүй  зэвсгүүдийг хураахгүй бодлого баримталж байна. Бүртгэл 11 сарын 15-ны өдөр дуусна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Галт зэвсгийн бүртгэл эхэллээ  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй