Шууд Chart

Тэтгэлгээр сурдаг оюутны тоог нэмэгдүүлнэ

2016-09-13 10:40:09

Засгийн газраас төсвийн хүндрэлтэй холбоотойгоор  2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй байх асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор оюутан, залуучууд маань шинээр гадаадад суралцахдаа,  мөн гадаадад суралцдаг оюутнууд тэтгэлэг авах боломжгүй болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Харин энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Тэтгэлэгт хамрагдах хүчин зүйл янз бүр байдаг. Тухайлбал, хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр эсвэл цаад талаас нь үнэ төлбөргүй сургах нь ч байдаг. Ийм тэтгэлгүүд цаашид олгогдоно. Тэр битгий хэл, салбарын яамнаас тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэхээр ажиллаж байгаа” гэсэн юм.

Харин дотоодын их, дээд сургуулиудын хувьд салбарын яам сургалтын төлбөрийг нэмэхгүй байх, хоёр хувааж, улирлаар нь авах зэрэг зохицуулалтуудыг хийсэн гэлээ. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу сургалтын төлбөрийн зээл олгох үүднээс Сургалтын зээлийн сан байгуулах боломжтой ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Тэтгэлгээр сурдаг оюутны тоог нэмэгдүүлнэ  
Үзсэн: 2457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй