Шууд Chart

10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал хуулийн хариуцлага хүлээнэ

2016-09-13 12:19:14

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байна.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан сургууль, цэцэрлэгийн багш, эцэг, эхэд шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй ЖОЛООЧ ТА сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулна уу.


10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал хуулийн хариуцлага хүлээнэ  
Үзсэн: 1662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй