
Энэ сарын 10-ны өдөр Афганистан улсын Нийгмийн эрүүл мэндийн яамнаас "Крым конгийн цусархаг халуурал" өвчнөөр 12 хүн нас барсан талаар мэдээлжээ. Энэхүү өвчнөөр тус улсад өнгөрсөн жил 72 хүн өвчилж байсан байна.
"Крым конгийн цусархаг халуурал" өвчний тухайд хачигаас хүн, малд халддаг халдварт өвчин аж. Халдвар түгээгч хачигийн хувьд "Говийн загийн хачиг" хэмээн нэрлэгддэг байна.
Манай улсын хувьд энэ өвчний тохиолдол бүртгэгдэж байгаагүй ч Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн зэрэг газрууд судалгаа шинжилгээний ажил хийж байжээ.
"Крым конгийн цусархаг халуурал" өвчнөөр 12 хүн нас баржээ | ||
Үзсэн: 1735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.