Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 320 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 24 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч гурав3, явган зорчигч дөрөв, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Хонхорын замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь T.Prius маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 29 настай эрэгтэй Х нарын 4 хүн гэмтсэн.
Орон нутагт:
1. Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт 5 км-т Istana маркийн авто машины жолооч С нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.
Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртжээ | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.