Шууд Chart

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш нарт хариуцлага тооцлоо

2016-09-15 10:17:34

Замын цагдаагийн газрын алба хаагчид өдөр бүр 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт анхааруулж, зөвлөж байгаа юм. Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 44 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Иймд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн 3 багш, бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан хоёр эцэг, эхэд Монгол Улсын ЗХАБТХ-ийн 54.6–д заасны дагуу хариуцлага тооцлоо.


Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш нарт хариуцлага тооцлоо  
Үзсэн: 2942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй