Шууд Chart

Баянхонгор аймагт 2 настай хүүхэд машинд мөргүүлж нас баржээ

2016-09-15 11:05:07

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 328 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2 байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
1. БГД-ийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.

Хөдөө орон нутагт:
1.Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богд сумын 2-р баг Элбэг гэх газар амины H.Mighty авто машины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон.


Баянхонгор аймагт 2 настай хүүхэд машинд мөргүүлж нас баржээ  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй