
Монголын Гимнастикийн холбооноос Спортын гимнастикийн "Харайлт"-ын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээн энэ сарын 23-ны өдрийн 13:00 цагаас гимнастикийн төв зааланд болох бөгөөд тэмцээн эрэгтэй, эмэгтэй ахлах, өсвөр гэсэн 2 насны ангиллаар явагдана.
Түүнчлэн тамирчид харайлтын тэмцээнд олон улсын дүрмийн дагуу 2 харайлт хийж гүйцэтгэх юм. Тодруулбал, Олимпийн дүрмийн дагуу насны ангилал нь:
- Ахлах нас 16 наснаас дээш насны тамирчид
- Өсвөр нас 16 наснаас доош насны өсвөрийн тамирчид байх юм.
Тэмцээнийг Спортын гимнастикийн техникийн хорооноос томилогдсон шүүгчид шүүх бөгөөд харайлтын хүндрэл, гүйцэтгэлийг шүүгчид олон улсын дүрмийн дагуу шүүж явуулах ажээ.
Спортын гимнастикийн "Харайлт"-ын тэмцээн болно | ||
Үзсэн: 2171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.