Шууд Chart

Ашиг орлогын сонирхолтой баримтууд

2013-10-18 15:22:32

Дэлхийн алдартай баян компаниудын амжилтын түүх энгийн атлаа хэний ч санаанд ормооргүй зүйлсээр баялаг байдаг. Ингээд хамгийн ашиг орлого олсон сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

· Өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг автомашиндаа хамгийн их хямдрал зарласан томоохон компани бол Ford. “Ford Model T” загварын машин ердөө 50-хан доллар болж хямдарсан аж.
 
· Нэг жилийн дотор хамгийн их ашиг олсон анхны компани бол “General Motors” бөгөөд 1955 онд нийт нэг тэрбум долларын ашиг олсон байна.
 
· Америкийн Нэшвилл хотод эрүүл мэндийг хамгаалах салбараас хамгийн их орлого олдог ба жил бүр 18.3 тэрбум доллар олдог ажээ. Мөн дуу бичлэгийн салбараас нийт 6.1 тэрбум долларын ашиг олдог байна.
 
· Дэлхий даяар нэг жилд Кока-Кола (Coca Cola)-г 3.5 сая угаалгын онгоц буюу ванныг дүүргэхүйц хэмжээгээр хэрэглэдэг байна.
 
· АНУ-ын “Nabisco” компани зөвхөн Чикаго дахь ганц салбарт гэхэд л дангаараа нэг жилд 16 тэрбум бялуу үйлдвэрлэдэг байна.
 
· Чикаго хотын “О'Хара” нисэх онгоцны буудалд “Starbucks”-ийн түргэн хоолны сүлжээ ресторан 15 байдаг байна.
 -  “Pizza Hut” пицца үйлдвэрлэгч компани жил тутам 250 сая тонн улаан лооль хэрэглэдэг байна.
 
·  Энэтхэгийн “Макдональдс” (McDonalds)-ийн хамгийн их түгээмэл хоолонд Махаража Мак (Maharaja Mac) болон МакКартошка Тикки (McAloo Tikki) тооцогддог байна.
 
· АНУ-д 300-гаад түргэн хоолны сүлжээ ресторан байдаг ажээ.
 
·  “Wal-Mart” сүлжээ супермаркетийн жилийн ашиг орлогын хэмжээ нь ОХУ-ын жилийн орлоготой эн тэнцүү байдаг.
 
·  Шотланд жил бүр 40 сая долларын ашиг орлогыг Лох-Несс нуурыг үзэхээр ирдэг жуулчдаас олж авдаг байна.
 
·  “Pizza Hut” пиццаны сүлжээнээс пицца авах гэсэн хүмүүсийн хамгийн урт дарааллыг Францын Парис хотоос харж болно.
 
· Зөвхөн дүр бүтээх салбараас АНУ 3.5 тэрбум долларын эргэлттэй байдаг.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ашиг орлогын сонирхолтой баримтууд   
Үзсэн: 2250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй