БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй Яармагийн гүүрийн барилгын ажлын хүрээнд геологийн судалгааны ажил хийгдэж байна.
Дээрх ажилтай холбогдуулан Чингисийн өргөн чөлөөний авто замыг Яармагийн гүүрийн хойд талын уулвзараас зүүн тийш Ажилчны гудамжны авто замын уулзвар хүртэлх замыг энэ сарын 17-ны 22:00 цагаас энэ сарын 18-ны 07:00 цагийн хооронд хааж, геологийн өрөмдлөгийн ажил хийнэ. Зам хаах хугацаанд Ажилчны гудамжны авто зам болон Дулааны 3-р цахилгаан станцын баруун талын авто замыг ашиглан хөдөлгөөнд оролцоно уу.
Мөн Яармагийн гүүрний хойд талын уулзвараас Дулааны 3-р цахилгаан станцын баруун хойд талын уулзвар хүртэл энэ сарын 18-ны 22:00 цагаас энэ сарын 20-ны 07:00 цагийн хооронд хааж геологийн өрөмдлөгийн ажил хийнэ. Дээрх хугацаанд тээврийн хэрэгслүүд Ажилчны гудамж болон Чингисийн өргөн чөлөөний авто замаар хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Яармагийн гүүрнээс Дулааны III цахилгаан станц хүртэлх замыг хаана | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.