Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Авъяас чадвар шаардсан өдөр. Матрынхан гэрээнд гарын үсэг зурах маш том зүйл худалдаж авах эсвэл чухал шийдвэр гаргахад тохирсон цаг биш. Чухал төлөвлөгөө тохиролцоогоо дахиж үзэж сурч боловсрохдоо бэлтгэ. Өөрийн логик чадвараа төсөл төлөвлөгөөндөө тэр чигээр нь ашигласан эсэхээ шалга. Дараагийн хэд хоног хайр дурлал тань цэцэглэх бөгөөд ганц бие матрууд шинээр эхлэнэ. Таны бүтээлч байдал өснө. Үдэшлэг болон бусад нийгмийн үйл ажиллагааг зохион байгуулахад бүх зүйлс саадгүй явагдах ба бага зэрэг хичээл зүтгэл гаргахад л болоо.
Хумх (1/20-2/18)
Туйлын таагүй өдөр. Удирдлага хамт олонтойгоо муудалцах нь таны хувьд таагүйгээр төгсөж болзошгүй. Та бардам зан ба шудрага ёсны аль нэгийг сонгоно. Аливаа ажил хэрэг санасан үр дүн авчрахгүй эсвэл хамгийн базаахгүй үр дагавар дагуулна. Хүлээх байр сууринаас ханд. Олон хүн цугласан ба харанхуй газраас болгоомжил.
Загас (2/19-3/20)
Таагүй өдөр. Та гэртээ ч бай ч ажил дээрээ ч бай ер нь хаа ч байсан өнөөдөр нэлээд хүнд, ачаалалтай өдөр болох болно. Хэрвээ танд шийдэх ёстой чухал асуудлууд байгаа бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. өндөр настан болон худ ургуудтайгаа уламжлалт ёс заншлаас болж нэлээд муудалцах төлөвтэй. Хэрвээ та аяллаар явж байгаа бол танд олон жижиг асуудлууд тулгарах болно. Дуртай номоо унших эсвэл таныг анхаарлыг хэт их татсан ямар нэг зүйл хийснээс бол таны анхаарал сарниж ямар нэг юмаа гээж мартах болно. Өнөөдөр аль болох өөрийн хүссэн зүйлийг хийж, хэрүүл маргаанаас хол байхыг хичээ.
Хонь (3/21-4/19)
Осолтой өдөр. Санхүүгийн байдал нэлээд сайжрах хэдий ч хайр дурлалын харилцаа тийм ч сайхан байхгүй бололтой. Таны хайртай хүн тантай өмнөхөөсөө илүү таагүй харилцах бололтой. Хэрвээ хайр дурлалын харилцаандаа мэдрэмжтэй хандаж чадвал дайсагнасан харилцаа алга болох болно. Шинэ хайр дурлал хайж буй хониныхон хайраа олох боловч юуны түрүүнд одоо байгаа харилцаагаа ямар түвшинд байгааг олж мэдэхийг хичээ. Өнөөдөр хайр дурлалын харилцаагаа илүү гүнзгийрүүлэхэд таатай үе байх болно. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Мөн зугаа цэнгэлд хэт автаж, үнэтэй тансаг зүйлд хамаг мөнгөө үрэхээс сэргийл.
Үхэр (4/20-5/20)
Азтай өдөр. Шинэ долоо хоногийн анхны өдөр та эрч хүчтэй байна. Энэ өдөр та урагш алхан бусадтай ярилц. Гэхдээ бүгдийг туйлын болгоомжтой хий. Тайван удаан байснаар осол аваар гарч болох магадлалыг багасгана. Хэт яарах нь золгүй байдалд хүргэж болзошгүй. Буд гариг далай ван гаригтай нэгдсэнээр арилжаа наймаа олз омогтой байна. Үхрийн ордныхон аливааг сайн дүгнэж дүр зургийг томоор харж чадна.
Идэвхтэй өдөр. Өнөөдөр таны амьдралд элбэг хангалуун байдал ирнэ. Өдрийн тэмдэглэлдээ бичсэн бүх уулзалтуудаа цэгцэл, гэхдээ өдрийн тэмдэглэл тань хэрэг болно. Гар утасныхаа календарыг ашиглаж сур хэрэв энэ талаар хангалттай мэдлэггүй бол залуу хүмүүсээс асуу. Тэд үүнийг зургаа дахь мэдрэхүй шигээ л эзэмшсэн байдаг. Ихрийн зохиолчид ямар нэгэн санаа олохын тулд бясалгах хэрэгтэй. Мөн ямар нэгэн зөнтэй зүүд зүүдлэнэ. Түүний тайлал нь та өөрөө өөрийгөө эмчлэх арга юм. Та өөрийнхөө ирээдүйг бодож мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Төвөгтэй өдөр. Одоо өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгөндөө нухацтай хандахад яг таарсан маш сайхан үе. Тайван бус байдал тань асуудал болж мэднэ. Төвлөрнө гэдэг тулаантай адил та оюун ухаанаа идэвхтэй хөгжилтэй байлгаснаар ажилд саад болдог зүйлсээс хол байна. Сэтгэл хөдөлгөм бизнесийн санал гарч ирэх ч хөдөлж эхлэхээсээ өмнө хэр их эрдсэл авч болохыг эхлээд шалгах нь чухал юм. Аливаа зүйлийн хэт хэтрүүлэл мэдрэлийн дарамтанд тань асуудал үүсгэнэ. Тиймээс хязгаартаа хүрч зогсох гэсэн үедээ зогсохоо мэд.
Арслан (7/23-8/22)
Өөрийгөө урамшуулах өдөр. Ямар нэг байдлаар хамтрагчтайгаа маргалдсан бол буулт хийж, харилцан зөвшилцөлд хүрэхийг хичээ. Хэн нэгэн таныг дарамтлах гэж оролдвол тэр даруй дарга дээрээ очиж энэ тухай дуулгах хэрэгтэй. Та ийм зүйлээс болж өөрийгөө зовоох хэрэггүй. Гэр орноо тохижуулах ажил амжилттай байх бөгөөд хөрш тань туслах гэвэл гайхах хэрэггүй. Тэд танд маш их тус болох бөгөөд хожим нь та тэдэнд ч мөн ийм ажил хийж өгөх шаардлага гарах болно. Хүүхэд чинь таны дуртай зүйлийг хийх гэвэл дуртай зөвшөөрч, тэдэнд зааж сурган цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээ.
Охин (8/23-9/22)
Төвөгтэй өдөр. Та ихэнх цаг хугацааг ганцаараа өнгөрөөх төлөвтэй байна. Амсхийх завгүй ажилласан хэдэн өдрийн дараа өөртөө цаг гаргаж амрах хэрэгтэй. Шоколад болон бусад калори ихтэй хоол хүнс хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжил. Хадгаламжинд байгаа мөнгөө хамаагүй үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Өнөөдөр маш сайхан мэдээ дуулах юм байна. Муу зуршилаа үгүй хий. Ужиг хууч өвчин тодорхой болох нь. Оюун ухаан, бүтээлч байдал тань хосолж хосгүй гайхамшигт зүйл болно.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Үзвэр үйлчилгээний хувьд спортын үйл ажиллагаа эсвэл биеийн хүчний арга хэмжээ байвал зүгээр. Мөн түүнчлэн өнөөдөр оюун ухааны гариг буд хэрсүү санчиртай зохицож байгаа учраас логик арга зам ба харилцааны сайн бодлого шаардсан бүх л асуудлуудад амжилт гарах болно. Одоогийнхоо нөхцөл байдалд бодит үнэлгээ өгч, юунд хүрмээр байгаагаа тодорхойлох юм бол бусад нь араас дараалах болно. Энэ бол байрны зээл хүсэх эсвэл арилжааны эд хөрөнгийн зээл авахаар хэлэцэхэд тун ээлтэй үе. Ухаалаг Жинлүүрийнхэн бэлэн мөнгөний орлого боломжтой хэвээр байна. Сэрэмжтэй байж чадах бүх боломж завшаанаа алдахгүй барьж ав.
Хилэнц (10/23-11/21)
Мэдрэмтгий өдөр. Хилэнцийнхэн энэ өдөр хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой бай. Энэ өдөр сэтгэлийн хөдөлгөөн нэмэгдэх учир аливаад хүлээцтэй бай. Гэнэт тааралдсан хуучны андаа илүү анхаарч сонс. Таны хамаатан садан, ах дүү нарын дундаас хэн нь ч сонирхлыг тань ойлгохгүй.
Нум (11/22-12/21)
Аятайхан өдөр. Зугаа цэнгэл нөхөрлөл нь хайрыг инээд хөөртэй холбодог. Сайн найзыгаа гадаад руу аяллаар явахад нь үдэж өгөхөөр найзуудтайгаа уулзана. Нэлээн хугацаанд сайн найзтайгаа уулзахгүйгээ мэдэж байгаа болохоор бага зэрэг гуниглаж дурсамжаа сэргээнэ. Уран бүтээлч нумынхан үзэсгэлэнд бүтээлээ тавихаар шинэ төлөвлөгөөгөө эхлүүлнэ. Эрч хүчтэй байдал тань эхнийгээ ч дуусгаагүй байхад дараагийн нь урсан гарахад нөлөөлнө.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.