Шууд Chart

Орон нутгийн замд хоёр хүүхдийн амь нас хохирчээ

2016-09-21 17:35:45

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Гэвч харамсалтай нь энэ сарын 1-нээс 18-ны өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь нас хохироод байна. Насны хувьд авч үзвэл 02 настай, 07 настай хүүхдүүд байгаа ба замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл явган зорчигч, эцэг, эх, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй ЖОЛООЧ ТА сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой явна уу.


Орон нутгийн замд хоёр хүүхдийн амь нас хохирчээ  
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй