Шууд Chart

24 настай эмэгтэй автобуснаас унаж гэмтжээ

2016-09-22 13:50:56

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Газарчин дээд сургуулийн хойд 13-р гудамжинд T.Kluger маркийн авто машины жолооч Ү нь унадаг дугуй унаж явсан 08 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.

2. ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын зам, Зам гүүрийн авто баазын урд замд Монкара ХХК-ийн H.Aero City маркийн автобусны жолооч Б нь зорчигч 24 настай эмэгтэй О-г унагаж гэмтээсэн.


24 настай эмэгтэй автобуснаас унаж гэмтжээ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй