Шууд Chart

Сургуулийн насны долоон хүүхэд осолд өртжээ

2016-09-26 16:40:55

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 632 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 458 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 8, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 7 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, 120.000-ын зүүн автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 07 настай эрэгтэй Д-г хаалганд хавчиж гэмтээсэн.

2. БЗД-ийн нутаг Улиастайн зам T.Prius маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Улиастайн 1217 тоот хашаа мөргөж онхолдон зорчигч 04 настай Х нарын 2 хүн гэмтсэн.

Орон нутагт:
1. Ховд аймгийн Зэрэг сум, Эрхэм багийн нутаг Усны эх гэдэг газар Beiben маркийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон.


Сургуулийн насны долоон хүүхэд осолд өртжээ  
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй