“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “А Жет” компанийн 55-66 дугаартай “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн Баасан гарагт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт осолдсон.
Нисдэг тэрэгт нислэгийн багийн гурван гишүүн, зорчигч долоон хүн байсан бөгөөд азаар хүний амь эрсдэж, бэртэж гэмтээгүй байна.
Албаныхан үүнийг осол биш, харин нисдэг тэрэг буулт хийх үеэрээ салхины хүчинд автагдаж хүчтэй газардснаас нисдэг тэрэгний даах сэнс хугарсан гэнэ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг онгоцыг зөвшөөрөлгүй, актлагдсан онгоц байсан хэмээн мэдээлсэн бол Зам, тээврийн сайд А.Гансүх “А-Жет” компанийн 55 66 дугаартай “Ми-8” нисдэг тэрэгний хувьд нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй байсан гэж мэдэгдлээ.
“МИ-8” нисэх шаардлага хангасан гэж мэдээллээ | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.