
Өнөө өглөө "МИАТ" компанийн хоёр нислэг цуцлагдсан талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Бид "МИАТ" компанийн Мэдээлэл лавлагааны төвийн мэргэжилтнээс нислэг юунаас болж цуцлагдсан талаар тодрууллаа. Тус төвийн мэргэжилтний ярьснаар өнөө өглөө Улаанбаатар-Нарита, Улаанбаатар-Москва чиглэлд хөөрөх ёстой байсан нислэг цаг агаарын байдлаас шалтгаалаад түр хойшлоод байсан ч тун удалгүй хэвийн горимд шилжиж, амжилттай хөөрсөн аж. Одоогоор саатсан нислэг байхгүй бөгөөд цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа гэлээ.
Цаг агаар огцом хүйтэрч, цас болон шороон шуурга шуураагүй ч "арын салхи дэндүү хүчтэй" гэх шалтгаанаар 07:55, 09:15 цагийн нислэгүүд ийнхүү хойшилсон байна.
МИАТ-ын нислэг цаг агаарын байдлаас болж хойшилжээ | ||
Үзсэн: 1986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.