Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж 54-р байрны урд замд T.Corsa маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 9 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.
2. БЗД-ийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд замд Chevrolet Suburban маркийн авто машины жолооч нь T.Corolla маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эмэгтэй Г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
Согтуугаар машин жолоодсон 43 жолоочийг саатуулжээ | ||
Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.