Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг саатуулжээ

2016-09-30 14:34:45

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 422 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 1 хүүхэд, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Дүнжингарав хорооллын урд замд хар өнгийн T.Highlander гэх автомашины жолооч нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Г нарын 2 хүнийг гэмтээн ослын газрыг орхин явсан.

2. СХД-ийн нутаг Үйлдвэрчний гудамж, “Сүү” ХК-ын баруун замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч, сургуулиа тараад ганцаараа явж байсан 9 настай, А-г мөргөж гэмтээсэн.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг саатуулжээ  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй