Энэ сарын 1-ний 06 цаг 55 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иргэнээс СХД-ийн 19 дүгээр хороо “Залуус-2” хороолын баруун талын жалганд нэг хүн хөдлөхгүй доош хараад хэвтээд байна гэсэн мэдээллийн дагуу СХД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид үзлэг хийж хэн болох нь тогтоогдохгүй гадны нөлөөтөй нас барсан хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна.
Цогцос нь 160 см урттай толгойдоо 5 см орчим үстэй, 35-40 орчим насны, үсний урдаас бага зэрэг халзан, бүлцэндүү нүдтэй, дээд үүдэн 1, 2-р шүд байхгүй, шүднүүд их сарзгар зайтай эрэгтэй хүнийх байжээ. Нас барах үедээ өмсөж явсан хувцас нь NIKE гэсэн бичигтэй, 39-40 размерийн цагаан өнгийн пүүз 1 хос, баруун урд халаасны дээр PROFIELD гэсэн бичигтэй цагаан цэнхэр өнгийн жийнсэн өмд, хар хүрэн өнгийн задгай энгэртэй урдаа цахилгаантай босоо захтай куртик, энгэр хэсэгтэй ADIDAS гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн футболк, энгэр хэсэгтэй ADIDAS гэсэн бичиглэлтэй урд талын хэвлий хэсэгтээ халаастай саарал өнгийн юүдэнтэй цамц зэрэг өмсөж явсан.
Уг хэрэг дээр Монгол Улсын эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн 2-р хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Дээрх нас барсан хүнийг таниж мэдэх хүн Сонгинохайрхан Дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн 8809-4337, 8822-0033, 9994-8810, 9302-3060 дугаарын утсанд мэдээлэл өгч хамтран ажиллана уу.
35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос олджээ | ||
Үзсэн: 1009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.