![](/uploads/201310/news/thumb/4b13956f00b073e4815f28ee1b2c17b1_x3.jpg)
Нийслэлийн өдрийг тэмдэглэх төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн удирдлагууд нийслэлийн анхны үүсэл өлгий нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Их монгол уулын бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөн дэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 374 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд Их эзэн Чингис хааны алтан ураг халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүн анхдугаар Богд гэгээнд өргөмжилж, Монгол Улсын нийслэлийн үүсэл Өргөө шар бүсийн ордыг энэ нутагт байгуулсан түүхтэй.
Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болон хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор тус газарт 1999 онд “Гэрэлт хөшөө” болгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоожээ.
Нийслэлийн шав буюу гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.