Шууд Chart

Оюутолгой зэсийн баяжмалаа зарж эхэллээ

2013-10-22 10:00:30

Оюу Толгойн зэсийн баяжмалыг худалдан авагчид Хятадын гаалийн албаныхантай хэлэлцэн тохиролцсоноор баяжмал импортлоход шаардлагатай зөвшөөрлийг авсан гэж Туркойз Хилл Ресурс компаниас мэдэгдлээ. Одоогоор Оюу Толгой компанийн боловсруулсан зэсийн баяжмалыг тээвэрлэсэн ачааны машины цуваа Хятадын хил дээрх гаалийн баталгаат агуулахаас энэ оны аравдугаар сарын 19-ний ням гарагт хөдөлжээ.

Өнгөрсөн 7 сараас эхлэн зэсийн баяжмалаа экспортлож буй Оюутолгой одоогоор өдөрт 100 мянган тонн хүдэр гаргах хүчин чадалтай ажиллаж байна.
 
Харин  Хятадын импорт буурч  эхлээд байсан билээ. Учир нь, Хятадад зэсийн импортыг нөөцлөх эсэхэд үйлдвэрлэгчид болон Засгийн газрын хоорондын шийдвэр хүлээгдсэн байдалтай байсан бөгөөд Хятадын үйлдвэрлэгчид одоогоор нөөцөөсөө хэрэглэж байсан юм.
 
Тэгвэл Хятадын талаас баяжмалыг худалдан авах саналаа дахин илэрхийлснээр баталгаат агуулахад байгаа зэсийн баяжмалыг богино хугацаанд их хэмжээгээр тээвэрлэх болоод байгаа аж. Худалдан авагчид зэсийн баяжмалыг худалдан авч эхэлсэн үеэс бодит орлого орж ирсэн гэж тооцдог учир Оюу Толгой компани одооноос орлогоо бүртгэж эхлэх юм.
 
Гаальтай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Оюу Толгой компанийн үйлдвэрлэлд ямар нэг сөрөг нөлөө учраагүй бөгөөд хүдэр олборлох, боловсруулах, баяжмал үйлдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж ирэв. Зэсийн баяжмал тээвэрлэлтийг 2013 оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн хэмжээтэй тохируулан тэнцвэржүүлэхийг зорьж байна.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Оюутолгой зэсийн баяжмалаа зарж эхэллээ  
Үзсэн: 2742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-24 21:15
Orlogo orj irvel ydaj valyutiin ursgal nemegdej,dollariin hansh buurna.tatvariin orlogo nemegdene geed avah zuil bii shoo
182.160.5.xxx [182.160.5.xxx] 2013-10-22 22:45
БАЯЖМАЛ ЗАРЛАА ГЭЭД БАЯРЛААД ЯАХАВ ДЭЭ ЯМАР МОНГОЛЧУУДАД ХАМААТАЙ БИШ ТЭГЭЭДЧ АЛЬ ХЭДИЙН ГАДААДЫН ӨМЧ БОЛСОН ГЭЭ БИЗДЭЭ

Бидэнтэй нэгдээрэй