Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 69 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Халдвартын ээст амины Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч Х нь 9 настай, эрэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
2. СБД-ийн нутаг 11-р хороололд T.Camry автомашины жолооч нь амины T.Sprinter, H.Starex жолоочтой автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан.
Орон нутагт:
1. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Элдэв” багийн нутаг Даланжаргалыан сумаас 35 км-т асфальтан замд H.Sonata-7 маркийн автомашины жолооч Д нь амины T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 33 настай М-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн.
2.Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун Сухайтын хилийн боомтоос 10 км-т асфальтан замд Northbenz маркийн автомашины жолооч М-н тээврийн хэрэгсэл зогсож байхад нь Northbenz ND4257 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч М-н амь нас хохирсон.
3.Мөн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 5 км-т “Хоёр гозгор” гэх газар шороон замд амины M.Fuso автомашины жолооч М нь явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Түүнчлэн Замын цагдаагийн газраас орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүссэн, зорчих хэсгийн гадаргуу мөстсөн байгаа тул жолоочдыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сануулжээ.
Сургуулийн насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртжээ | ||
Үзсэн: 1414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.