Шууд Chart

Бүх хоригдлуудыг ажлын байраар хангах боломжгүй

2013-10-22 10:03:02

Монгол Улсад 7000 орчим хүмүүжигч бий. Эдгээрээс 2500 орчим хоригдол өнөөдөр ажлын байраар хангагдаад байна. Хоригдлууд ажил хийж байгаад үйлдвэрлэлийн талбайд амиа алдах эрсдэл их учраас  хоригдол бүрийг ажлын байраар хангах боломжгүй гэнэ.

Яагаад гэхээр нийт хоригдож байгаа хүмүүжигчдийн 30-40 хувь нь жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлдэг аж.
Жирийн дэглэмтэй хорих ангийн хоригдлуудад л ажил хийж, ялаа хөнгөрүүлэн бусдын хохирлыг бага хэмжээгээр төлөх боломж бүрддэг байна.
 
Сүүлийн хоёр жилийн дотор хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг 66 хувиар өсгөж чаджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа анги, нэгтгэл, алба хаагчдад жилдээ улсын төсвөөс 47-48 тэрбум төгрөгийг зарцуулдаг гэнэ.
 
Энэ мөнгөний 15 орчим тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс хоригдлуудын хоол хүнсний зардалд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд хөдөлмөрлөх боломж байхгүй юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Бүх хоригдлуудыг ажлын байраар хангах боломжгүй  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй