![](/uploads/201310/news/thumb/3897852d4e0fa07a8aef2c3b2d49a23e_x3.jpg)
Өнөөдөр Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна. Тиймээс малчид, тариаланчид, ард иргэдэд онцгой анхааралтай байхыг сэрэмжлүүлж байна.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголийн тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 6-8 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгой анхааруулж байна | ||
Үзсэн: 1533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.