Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 358 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1.СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 5-н буудлын автобусны буудлын замд Сайхан ирээдүй ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 35 настай эмэгтэй Т-г унагааж гэмтээсэн.
2.СХД-ийн нутаг Толгойтын зам, Их нарангийн дунд буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.
Орон нутагт:
1.Хэнтий аймгийн Чингис хотын Чингис хаалганы урд асфальтан замд Истана маркийн авто машины жолооч А нь Истана маркийн авто машиныг мөргөж автомашиныхаа хажууд зогсож байсан жолооч 41 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг саатуулжээ | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.