Шууд Chart

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ

2016-10-14 14:52:10

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид авч шалгахад тус төвд үйл ажиллагаа явуулдаг 4 ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан байжээ. Тус хэргийг БГД-ийн 4 хороонд оршин суух Б / эр.24/ гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байсан бөгөөд түүнийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иргэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, аж ахуйн нэгж байгууллага хяналтын камер, дохиолол хамгаалалт ашиглах шаардлагaтайг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй