
Зам тээврийн хөгжлийн яам Нийслэлийн тээврийн газарт хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэлүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар чиглэл өглөө.
Энэхүү чиглэлд "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа их багтаамжийн автобусны утаа, тортгийн хэмжээ их байгаа талаар иргэдээс байнга санал, гомдол ирж байгаа туд автобусны засвар, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, шугам замын хяналтыг хийх, техникийн хяналтын үзлэгийг сайжруулах ажлыг тус тус зохион байгуулахыг мэдэгдэж байна. Тиймээс цаашид агаарын бохирдлыг бууруулах талаар хийх төсөл хөтөлбөрүүдийнхээ талаарх мэдээллийг ирүүлэхийг хүсье" гэжээ.
Хорт утаа ихээр ялгаруулж буй нийтийн тээвэрт хяналт тавина | ||
Үзсэн: 2288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.