![](/uploads/201310/news/thumb/a868da70c205b21732c1e6ad189befa5_x3.jpg)
Жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ. Ингэхдээ урсгал сөрж, зорчигчоо сандаргаад авсан байна. Харин түүнийг энэ удаад азын тэнгэр ивээж замын цагдаа таараагүй бололтой. Энэ бол жүжигчин бүсгүйн “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кинонд бүтээж буй ээлжит сонирхолтой дүр.
Галт тэрэгний үйлчлэгч, гудамны наймаачин, шоронгийн хуяг, сургуулийн захирал, номын санч гээд олон дүрд чадварлаг тоглосон тэрбээр энэ удаад таксины жолоочийн дүр бүтээж, үзэгчдийн баясгах нь ээ. “Зүүдэнд ч оромгүй явдал” кино энэ сарын 25-нд бүх кино театраар нээлтээ хийнэ.
Жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ | ||
Үзсэн: 2000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.