Өнгөрсөн оны байдлаар аялал жуулчлалын салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 13 орчим хувийг эзэлж, жуулчдын тоо 400 орчим мянгад хүрчээ.
Ази, Номхон далайн болон Европын орнуудаас ирсэн жуулчид тэдгээрийн дийлэнх хувийг бүрдүүлсэн байна.
Одоогоор аялал жуулчлалын салбарт 613 тур оператор компани, 349 жуулчны бааз, Шангрила, Рамада, Бест Вестерн, Кемпински, Холлидэй Инн зэрэг олон улсын сүлжээний болон дотоодын хөрөнгө оруулалттай 468 зочид буудал үйл ажиллагаа явуулж, ойролцоогоор 50 мянга гаруй ажлын байрыг бий болгосон гэх судалгаа байна.
Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр 1990 онд элсэн орж, өнөөгийн байдлаар 12 оронтой аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын, 11 оронтой яамд хоорондын гэрээг байгуулжээ.
Жуулчдын тоо 400 орчим мянгад хүрчээ | ||
Үзсэн: 2609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.