Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцох, хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар тутам зохион байгуулдаг уламжлалтай.
Аравдугаар сарын ээлжит өглөөний уулзалт нь "Төрийн бус өмчийн сургуулиудын төлбөр ба хүүхдийн эрх” сэдвээр энэ сарын 20-ны өдөр 08:00-10:00 цагт "Нээлттэй нийгэм форум"-ын хурлын танхимд болох гэж байна.
Уулзалтад хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын гишүүд, ажилтнууд, судлаачид оролцох бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй болох аж.
"Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт маргааш болно | ||
Үзсэн: 2294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.