![](/uploads/201610/news/thumb/3453508ce9b95379f7bf19b4847c6fb6_x3.jpg)
ОУВХ-ны эрэгтэйчүүдийн клубуудын ДАШТ энэ сарын 18-23-ны өдрүүдэд Бразилын Бетим хотноо зохиогдож байна. 12 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцэээнд 5 тивийн шилдэг 8 баг чансаагаараа 2 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
"А" хэсэгт:
- Египтийн "Tala'ea El-Gaish" клуб - 2016 оны Африк тивийн аварга
- Хятадын Тайванийн "Taichung Bank" клуб - 2015 оны Ази тивийн аварга
- ОХУ-ын "Zenit Kazan" клуб - 2016 оны Европ тивийн аварга
- Бразилийн "Sada Cruzeiro" клуб - 2016 оны Америк тивийн аварга
"В" хэсэгт:
- Аргентинийн "Personal Bolívar" клуб
- Аргентинийн "UPCN San Juan" клуб
3. Бразилын "Minas Tênis" клуб
4. Италийн "Trentino Diatec" клуб
Энэ өдөр тэмцээний “В” хэсэгт багтсан Аргентины “Personal Bolívar” болон “UPCN San Juan” багууд хэсгийн ээлжит тоглолтоо хийлээ. Аргентины 6 удаагийн аварга “Bolívar” клуб энэ өдөр 3:1-ийн харьцаатай 4 үеийн тоглолтод өрсөлдөгчөө хожжээ. Эхний үед “Bolívar” 33:31-ийн харьцаатай хожсон бол 2 дугаар үед “San Juan” клуб 22:25 -аар хожсон. Улмаар "Bolívar"-ийн залуус 3, 4-ээр үед 30:28, 27:25-ын харьцаатай хожсоноор тэмцээний эхний тоглолтдоо яллаа. Тэд дараагийн тоглолтоо Италийн "Trentino Diatec" клубтэй хийх юм.
Бразилын Бетим хотноо 3 дахь удаагаа зохиогдож байгаа Клубуудын ДАШТ-д зохион байгуулагч Бразил улсын 2 клуб оролцож байна. "В" хэсэгт багтсан "Minas Tênis" клуб 2 дахь тоглолтоо Италийн "Trentino Diatec"-ийн эсрэг хийлээ. "Trentino" клуб энэ тэмцээнд 2009-12 оны хооронд 4 жил дараалан түрүүлсэн амжилттай. Италийн лигийн 4 удаагийн аварга "Trentino" энэ удаад өрсөлдөгчөө төвөггүйхэн буулган авсан. Тэд 25:23, 25:19, 25:23-ын харьцаатай 3 үеийн тоглолтод өрсөлдөгчөө хожсон юм. Ингэснээр Италийн баг "В" хэсгийг 3 оноотойгоор тэргүүлж эхэллээ. Харин Бразилын "Minas Tênis" клуб эхний 2 тоглолтдоо дараалан хожигдсоноор энэ хэсгээс цааш шалгарахад тун хүнд боллоо.
Клубуудын ДАШТ Бразил улсад үргэлжилж байна | ||
Үзсэн: 1587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.